Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй “Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол”-ын хоёрдугаар шатны сонсгол өнөөдөр сүүлийн өдрөө үргэлжилж байна.
Сайжруулсан шахмал түлшний арилжааны гэрээнд хийсэн шинжээчийн дүгнэлтийг хэлэлцэж байна. Энэ сэдвээр 23 гэрч дууджээ.
Шинжээч энэ асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас “Тавантолгой түлш” ХХК-д агаарын бохирдол бууруулах хүрээнд нийт 6.62 тэрбум төгрөгийн нүүрс нийлүүлсэн. Хэрэгжүүлэхдээ түлш, нүүрс тээвэрлэх ажлыг хуулийн дагуу зохион байгуулаагүй байх бөгөөд гэрээг дүгнэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг танилцууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна