ШИНЖЭЭЧ: "Чалко"-гоос "ЭТТ" ХК-ийн дансанд 350 сая биш, 348 сая ам.доллар орж ирсэн

Х.Батсайхан
2023/12/22

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй “Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол”-ын хоёрдугаар шатны сонсгол өнөөдөр сүүлийн өдрөө үргэлжилж байна.

Яг одоо “ЭТТ” ХК-д  компанид эрх бүхий байгууллагуудаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээ, шалгалтаар илэрсэн бусад асуудал гэсэн сэдвийн хүрээнд нотлох баримтуудыг шинжлэн судалж байна.

Шинжээчийн дүгнэлтийг сонсож байна. Тус компанид 11 жилийн дотор 14 удаа хөндлөнгийн аудит хийж байжээ. Тэдгээрийг танилцуулж байна.

"Чалко"-гоос "ЭТТ" ХК-ийн дансанд 350 сая биш, 348 сая ам.доллар орж ирсэн бөгөөд дутуу хоёр сая долларыг борлуулалтын зардал гэж бүртгэжээ. 





Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.121
    2023/12/23

    Audit shuugchid

    Хариулах
  • 202.21.107.20
    2023/12/22

    Hen negen zuvchuuljee Odoo 2 sayaiig baraduulahgui baij boloh yum baina daa

    Хариулах