Баавгайн хөндий баримтат киноны гол дүр Ж.Төмөрсүх МУ-ын Байгаль орчны гавьяат ажилтан болж байжээ

Zuv.mn
2023/12/23

Эх орныхоо байгаль, зэрлэг амьтан, түүх, соёлын дурсгалыг хайрлан хамгаалах үйлсэд 40 шахам жилийн хөдөлмөрөө зориулж, Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх, хамгаалалтын захиргааг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, тогтвортой аялал жуулчлал, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд идэвх санаачилга гарган ажилласан хичээл зүтгэл, цэнгэг усны гол нөөц болсон Хөвсгөл нуур, Хөвсгөлийн хойд тайгын тусгай хамгаалалттай газрыг удирдлага арга зүйгээр хангаж, байгаль орчныг хамгаалах үйлсэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Жалын Төмөрсүхэд Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртээсэн байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.242.243.25
    2023/12/24

    Баяр хүргэе

    Хариулах
  • 202.9.47.53
    2023/12/23

    Баяр хүргэе.чин сэтгэлээсээ эх орон байгаль ан амьтан ургамал усаа хамгаалж зүтгэдэг гайхалтай хүмүүст урам урамшууллыг нь хангалттай өгөх хрэгтэй

    Хариулах