Катарын Үндэсний музейн төлөөлөгчид Монголд айлчилж байна. Төлөөлөгчид хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулан Катарын Үндэсний музейгээс Монгол Улсад тусгай үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлж байгаа бөгөөд Монголын үндэсний музейтэй өнгөрсөн баасан гарагт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Монголын Үндэсний музей нь гадаад хамтын ажиллагааны хүрээнд Катарын Үндэсний музейтэй 2020 оноос хамтын ажиллагааг эхлүүлсэн. Энэ хүрээнд 2022 онд хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Катар улсын нийслэл Доха хотод “Нүүдэл" (On the Move) олон улсын үзэсгэлэнг амжилттай гаргаж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.94.73
Bayn burd ni burduushtei
Хариулах