ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯЗГААРЛАЛТЫН ТУХАЙ
Эрчим хүчний системийн оргил ачаалал өчигдөр 1632 МегаВаттад хүрсэн нь өмнөх жилийнхээс 220 МегаВаттаар өссөн дүн юм. Энэхүү хэрэглээний өсөлт нь манай улсын дулааны гуравдугаар цахилгаан станцын цахилгааны үйлдвэрлэлээс 20 гаруй хувиар давсан үзүүлэлт.
Эрчим хүчээр бүрэн хангаж чадахгүй нөхцөл үүсэхэд эрчим хүчний системийг бүхэлд нь унагахаас сэргийлж цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж байна. Мөн хүйтэрч байгаагаас шалтгаалан гэмтэл гарч байгааг тухай бүрт нь засварлаж, өндөржүүлсэн бэлэн байдалд тасралтгүй горимоор ажиллаж байна.
Хэрэглэгч та бүхнийг урьдчилан зарлах боломжгүй энэхүү нөхцөл байдлыг ойлгож, нэн ялангуяа оройн 17-22 цагийн хооронд заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслээ салгаж, өвлийн оргил ачааллыг давахад дэмжлэг болохыг хүсэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
169.253.162.2
Маш олон барилга ашиглалтанд орж байна. Шинэ цахилгаан станц барих хэрэгтэй
Хариулах66.181.180.50
Nuurs bish paar ashiglaj bgatai holbootoi. Ayultai tulshnees niiter tatgalzaj bnaa
Хариулах