Сүхбаатар аймаг 6 багшийн орон сууцны урьдчилгаанд дэмжлэг үзүүлэв

Х.Есү
2023/12/25

Орон нутагт эрэлттэй мэргэжлээр болон шилжин ирж ажиллаж байгаа багш нарт орон сууцны дэмжлэгт тус бүр 20 сая төгрөгийг олгов.

Энэхүү дэмжлэгт 

-Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн мэдээлэл зүйн багш  Д. Буд,

-Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн бага ангийн багш Б. Нармандах, 

-Улаанбаатар хотоос орон нутагт шилжин ирж ажиллаж байгаа Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн математикийн багш Д. Өсөхбаяр, 

-Түмэнцогт сумын ерөнхий боловсролын сургуулийн гадаад хэлний багш А.Ариунаа, 

-Мөнххаан сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш С.Оюунгэрэл, 

-Халзан сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш С.Энхбаяр зэрэг 6 багшид 120 сая төгрөгийн дэмжлэг олгов.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.