Орон нутгийн замд ачааны машин онхолдож, нэг хүн нас баржээ.
Тодруулбал, Ховд аймгийн Дарви суманд ачааны автомашин онхолдож нэг хүн автомашины эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 12.25-ны өдрийн 07:33 цагт ОБЕГ хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн К-ын "Granbird" загварын ачааны автомашин онхолдсон байжээ. Ослын улмаас 44 настай эрэгтэй нас барсан байсныг ажиллаж 09:14 цагт цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Мөн иргэн Т /39 настай эрэгтэй, Н /20 настай, эрэгтэй/ нарыг Зэрэг сумын Эрүүл мэндийн төвд тус тус шилжүүлэн өгчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна