Туул голын сав газрын захиргаанаас нийслэлийн нутаг дэвсгэрт хийсэн булаг, шандын тооллогын дүнг цахим хуудастаа байршуулжээ.
Энэ онд Улаанбаатар хотод нийт 251 булаг, шанд тоолсны хамгийн олон буюу 81 нь Баянзүрх, 48 нь Сонгинохайрхан, 35 нь Налайх дүүрэгт бүртгэгджээ. Түүнчлэн нийт булаг, шандын 143 нь байнгын, 108 нь түр урсацтай бол найм нь бүрмөсөн ширгэсэн байна. Мэргэжилтнүүд нийт булаг, шандын 159-ынх нь эхийг хашиж, хамгаалах шаардлагатай гэж үзжээ. Ийм байдлаар хамгаалсан уст цэг 35 байгааг тогтоожээ.
Эхийг нь хашиж, хамгаалах шаардлагатай булаг, шандын 84 хувь нь буюу 135 нь Туул голын сав газарт байгаа аж. 2023 онд тус сав газарт 23 булаг, шанд бүртгэгдсэн байна.
Үүнээс:
Баянзүрх дүүрэгт хамгийн олон буюу- 81
Сонгинохайрхан дүүрэгт - 48
үхбаатар дүүрэгт - 17
Хан-Уул дүүрэгт - 25
Чингэлтэй дүүрэгт - 25
Налайх дүүрэгт - 35
Багануур дүүрэгт - 20 булаг бүртгэгджээ.
Нийт тоологдсон булаг шандны 143 нь байнгын, 108 нь түр урсацтай байна. Түүнчлэн,
- Эхийг нь хашиж хамгаалсан - 35
- Байгалийн тогтцын хувьд хамгаалагдсан - 31
- Хашиж хамгаалах шаардлагатай - 159
- Хашааг засаж сэлбэх шаардлагатай - 18
- Хамгаалах шаардлагагүй буюу ширгэсэн 8 булаг байгаа аж
Мөн хашиж хамгаалах шаардлагатай нийт 135 булаг шанд байна гэсэн судалгаа гарчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.182.184
Hamgaalaltand avch erguul hiij hog haygdal guu baig
Хариулах