"Оюу Толгой" ХХК-ийн гүний уурхайд уурхайчид УГААРТАЖ, ХОРДСОН УУ

Zuv.mn
2023/12/26

"Оюу Толгой" ХХК-ийн гүний уурхайд EXI түвшинд урьд шөнийн техник шатаж, уурхайчид хордсон байж болзошгүй мэдээлэл манай сайтын редакцад ирлээ.

Өнгөрсөн шөнийн байдлаар 13 уурхайчин толгой өвдөж, дотор муухайрсан шинж тэмдэгтэйгээр эмчийн хяналтад орсон бол одоогийн байдлаар 30 болж нэмэгдсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Энэ талаар "Оюу Толгой" ХХК-иас тодруулахад уурхайчид угаартсан зүйл байхгүй. Гүний уурхайд техник шатсанаас үүдэж ажилчдадаа шаардлагатай маск, хэрэглэлийг зүүлгэж, эмчийн хяналтад хамруулсан. Одоогийн байдлаар эмчилгээ хийлгэх шаардлагатай, эрсдэлтэй нөхцөл байдал үүсээгүй. Уурхайчин хордож, нас барсан гэдэг мэдээлэл ташаа" гэх тайлбарыг өглөө.

Энэ талаар уурхайчдын эрхийг хамгаалагч Б.Ононхангай өөрийн цахим хуудастаа "Оюу толгойн гүний уурхайд урьд шөнө угаарт өртсөн гэх уурхайчдын тоо 30 болон нэмэгдсэн байна. Манай ОТ мундаг гоё юм чинь гээд толгойг нь нэлээд долоосоор байвал гүний уурхайн хүнд хортой аюултай нөхцөлд залуус эрүүл мэндээ алдаад дууслаа.

Монгол хүнээ өмөөрөх хамгаалах Монгол төр гэж байна уу. Ер нь байдаг бол одоо ажиллах болсон. Уул уурхай ярихаараа мөнгө, эдийн засаг, ашиг, орлого л ярина. Уурхайчныг хаяна орхино олон жил ингэж явсаар уурхайчдын үнэлэмж, цалин, амь нас, эрүүл мэнд бүүр хог, улны болоод удаж байна" гэжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.57
    2023/12/27

    Uurhaichdaas eersdees ni yariltslaga avaach dee Diilenh ni gunii uurhaid ajillah sonirholtoi yum shig sanagddag Tegeheer unlii geheer tsalintai bish baih aa daa

    Хариулах