Хөвсгөл аймгийн Тариалан сумын холбооны байр шатжээ.
Тодруулбал, Хөвсгөл аймаг, Тариалан сум Бадрах баг сумын холбооны төв шатаж байна гэсэн дуудлагыг 12 дугаар сарын 27-ны өдрийн 04:55 цагт ОБЕГ хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчдыг очиход 10х8 метрийн хэмжээтэй сумын холбооны төвийн байшин шатаж байсныг бүрэн унтраасан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна