З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын албан тушаалын хэргийн шүүх хурал хойшиллоо

Х.Батсайхан
2023/12/27

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох албан тушаалын гэмт хэргийг шүүх хурал өнөөдөр болох байсан ч З. Энхболд нарын хурал нэр бүхий гэрчүүдийг оролцуулахаар 2024 оны нэгдүгээр сарын 18-ны 09.00 цаг хүртэл хойшиллоо.

Нийслэлийн прокурорын газраас дээрх хүмүүст Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм.  

Түүнчлэн, гадаадад айлчлалаар явах болсонтой нь холбогдуулж, энэ хэргийн нэг холбогдогч Б.Энх-Амгаланд тавьсан хилийн хоригийг цуцалжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна