ЭТТ ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан тэргүүтэй 11 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.
Шүүх хуралдаанд Б.Ганхуяг, Т.Аюурсайханаас гадна Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Даваадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нар оролцож байна.
Шүүх хурал эхэлсний дараа өмгөөлөгч нь Б.Ганхуягийн өмгөөлөгч “Хүнцлийн хэмжээ 9,29 байсан бол 14 хоногийн дараа хийсэн давтан шинжилгээгээр 8,96 байсан. Энэ хэмжээ эрүүл мэндэд нөлөөлөх үү гэдэг дээр зөрүүтэй нөхцөл байдал үүссэн. Эмнэлгийн байгууллага байж болохгүй хэмжээ гэсэн бол ШШГ байгууллага хэвийн хэмжээ гэсэн.
Тиймээс бид ЭМЯ-ны дэргэдэх Хор судлалын мэргэжлийн салбар зөвлөлд хандахад 1 микрограмаас илүү гарвал санаа зовохоос аргагүй гэдэг хариу өгсөн. Тиймээс яаралтай арга хэмжээ авах бололцоог бүрдүүлж, таслан сэргийлэх арга хэмжээг нхэмжээ авах шаардлагатай байна. Миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзаж үзээд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү” гэсэн хүсэлт гаргалаа.
Шүүгч хүсэлтийг сонсоод "Хордсон нь хэрэгтэй холбоогүй учраас таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болохгүй. Шаардлагатай бол эмнэлэгт хуяглан хамгаалалтын дор эмчлүүлж болно" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.140
Зөв сайн байна
Хариулах