Ирэх сарын 1-нээс хариуцлагагүй жолооч нараас торгуулийн мөнгийг нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлж гаргуулдаг болно

Х.Батсайхан
2023/12/27

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн жолооч нарын хариуцлагыг чангатгах зорилготой холбогдох хуулийн заалтууд хүчин төгөлдөр мөрдөгдөнө.  

Тодруулбал,

  1. Торгуулиа хуульд заасан 15 хоногийн дотор төлөөгүй бол торгуулийн хэмжээ 50 хүртэл хувиар нэмэгдэнэ.
  2. Төлөхгүй бол тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана.
  3. Бүр төлөхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх замаар төлүүлнэ.

гэдэг механизм “ажиллаж” эхлэх юм байна.

Зарим эх сурвалжийн бичсэнээр, замын хөдөлгөөний дүрэм 50-иас дээш удаа зөрчсөн 3,000 гаруй жолоочийн төлөөгүй торгуулийн хэмжээ 4 тэрбум төгрөгт хүрчээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.188.243
    2023/12/27

    Торгуулийг шаардаад хурдан авч байхгүй юу гээ ийм болтол эрхлүүлсэн байнаа.Одоо бол тал хүрэхгүй хэсэг нь л төлнө.

    Хариулах
  • 66.181.161.93
    2023/12/27

    Дарга нар эхлээд өөрсдөө ажиллаа сайн хийчхээд торгууль тавих хэрэгтэй.

    Хариулах