Өнөөдөр тэгш тоогоор төгссөн машинууд замын хөдөлгөөнд оролцоно

Х.Есү
Өчигдөр 09 цаг 05 минут

Түгжрэлийг бууруулах зорилгоор энэ сарын 18-наас 2024 оны хоёрдугаар сарын 1 хүртэл автомашинуудыг тэгш сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулахаар болсон. 

Харин өнөөдөр Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойн өдөр тохиож байгаа учир бүх нийтээр амарч буй.

Өмнө нь бүх нийтийн амралтын өдрөөр дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй байсан бол өнөөдөр үйлчилнэ гэдгийг холбогдох байгууллагаас мэдээллээ. Тиймээс тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна