ШҮҮХ: Н.Өнөрцэцэг өмгөөлөгчөөсөө татгалзсан тул шүүх хурлыг өмгөөлөгчгүй явуулсан

Х.Есү
10 цаг 5 минутын өмнө

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг дахин 30 хоног хорихоор болсон. Тэгвэл бил шүүгчийн тоймыг хүргэж байна. 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар шүүгчийн захирамж
Шүүхийн процессын тойм: 2023.12.28
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Прокуророос Н.Өнөрцэцэгийг худал мэдээлэл тараасан гэсэн 5 үйлдэл, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэсэн 1 үйлдэл, хувь хүний нууцыг задруулах гэсэн 1 үйлдэл, татвар төлөхөөс зайлсхийх гэсэн 1 үйлдэл, мөнгө угаах гэсэн 1 үйлдэл, Төрийн нууцыг хууль бусаар олж авах гэсэн 1 үйлдэлд тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, мөн 1 үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдал тогтоогдсон. 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр, н.Баатарсайхан, А.Бум-Аюуш нарыг оролцуулсан боловч яллагдагч Н.Өнөрцэцэг нь дээрх нэр бүхий өмгөөлөгч нараас хууль зүйн туслалцаа авахгүй, татгалзах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хуульд зааснаар заавал өмгөөлөгч оролцуулах нөхцөл үүсээгүй тул хуралдааныг үргэлжлүүлэв.

Н.Өнөрцэцэгт холбогдох 10 үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн ээдрээ төвөгтэй байдал зэргийг харгалзан дахин 1 (нэг) сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай прокурорын саналыг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн.

Жич: Яллагдагчийн өмгөөлөгч О.Батсүхэд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлгийн товыг шүүхээс 3 удаа залгаж, 1 удаа зурвас илгээсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйг дурдаж, яллагдагчийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан өмгөөлүүлэх эрхийг бүхий л талаар хангасан болно.

Эх сурвалж: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.180
    2024/01/01

    Хуулийн байгууллагуудад захиалгаар ажил хийдэг, авлига үнэртүүлсэн прокурор, шүүгч, мөрдөгч нар байна даа гэдгийг энэ сэтгүүлчийн хэрэг харуулж байна. Гадуур шалгаж болох хэргийг заавал хашиж хорих хэлбэр рүү оруулж байгаа нь сэжиг төрүүлж, хуулийнхан захиалгаар ажлаа хийж байна гэж харагдаж байна. Монгол улс хэзээ авлигачдыг хуулийн байгууллагуудаасаа зайлуулах юм вэ?

    Хариулах
  • 83.118.98.97
    2023/12/31

    Энэ балай, элийрсэн Женкогийн хүүхнийг ...

    Хариулах
  • 66.181.161.227
    8 цагийн өмнө

    Шүүгч нар Хүрэлсүхтэйгээ адилхан худалч

    Хариулах
  • 66.181.189.166
    8 цагийн өмнө

    ямар ч олон билээ дээ үнэнийг олоорой доо хүмүүс яасанг мэдэхгүй гайхаад байгаа шүү

    Хариулах