АНУ, Европын холбооны Элчин сайд нар Украины консултай Улаанбаатарт уулзжээ

Х.Батсайхан
2024/02/26

АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган, Европын холбооны улсуудын Элчин сайд нар Монгол дахь Украины өргөмжит консултай энэ сарын 23-ны өдөр уулзжээ.

Ричард Буанган Х платформ дахь хаягтаа энэ талаар “Өнөөдөр дипломат албаныхан Монгол дахь Украины өргөмжит консул Т.Мөнхбаттай уулзлаа. ОХУ-аас Украинд явуулж буй хууль бус дайн бусад хөрш улсуудад мөн аюул занал учруулж байгаа талаар бид цаашид таниулан сурталчилсаар байх болно. Бид Украины талд” хэмээн бичжээ.   




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.242.243.11
    2024/02/26

    Сданууд манайд уулзахдаа яадгийн зайл

    Хариулах