Засвар хийж байсан 52 настай эрэгтэй машиндаа дарагдаж нас баржээ.
Тодруулбал, Орхон аймаг, Баян-Өндөр сум Их залуу багийн “Баруун задгай”-н 18 дугаар гудамжинд суудлын автомашины доогуур засвар хийж байсан 1 хүн автомашиндаа дарагдсан тухай дуудлагыг 03.06-ны 16:54 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б/52 настай, эрэгтэй/ нь өөрийн эзэмшлийн “Соната-6” загварын суудлын автомашины доод эд ангийг сольж байхад нь домакрат нь унаж автомашиндаа дарагдаж нас барсан тул цогцсыг 17:13 цагт гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна