Кино ертөнцөд томхонд тооцогддог Хонконгийн кино яармаг “FilMart” өнөөдөр нээлтээ хийнэ. Энэ яармагийн үеэр хамгийн эрэлттэй байх бүтээлийн тоонд Энэтхэгийн найруулагч Рупеш Полын бүтээл “Камасутра-Өшөө авалт” кино тооцогдож байна. Шерлин Чопра, Милинда Гунажи, Гажендра Чаухан нарын гол дүрд нь тоглосон уг кино Хонконгийн кино яармаг эхлэхээс өмнө зарагдаж эхэлсэн бөгөөд худалдан авсан компаниудын дунд Монголын “Filmbridge” компани багтжээ. Тодруулбал, “Twin” (Япон, бүх эрх), A2 Filmes (ТВ/VOD Өмнөд Америк), “Filmbridge” (Монголия, бүх эрх), “Pioneer Film” (Филиппин, бүх эрх), “RFT Films” (Их Британи, Ирланд, театрын прокат) кино компаниуд худалдаж авсан байна.
Кинонд хоёр гүнжийн тухай өгүүлэх бөгөөд нэг нь дунд эргэм насны хаантай хүчээр гэрлэснээр хүсэл мөрөөдөл нь үгүй болж, нөгөө нь өшөөг нь авдаг тухай өгүүлдэг аж.
Хонконгийн кино наадмын эрэлттэй байх бүтээлүүдийн тоонд дээрхээс гадна:
-“Диваажин” /Шри Ланка/. Азийн кино наадам, Бусаны кино наадамд шуугиулсан Шри Ланк зохиолч Прасанна Витанажийн зохиол. Хуримынхаа таван жилийн ойг тэмдэглэхээр Шри Ланкийн уулархаг бүсэд ирсэн Энэтхэг хосуудын тухай өгүүлдэг. Гэнэт санаандгүй эргэлт гарч, хосуудын харилцаанд ан, цав гардаг тухай өгүүлдэг байна.
-“Гэр бүл” /Энэтхэг/. Бага төсвөөр сайн кино хийдгээрээ зартай найруулагч Дон Палатхарагийн бүтээл. Энэ удаад гэр бүлийн үнэ цэнэ гэсэн чухал сэдвийг хөнджээ.
-“Ямааны амьдрал” /Энэтхэг/. Найруулагч Блессигийн бүтээл. Энэтхэг эр Нажиб Мухаммад мөнгө олохоор Саудын Арабт очтол ууланд ямаа хариулж, боолын амьдралаар амьдрах болдог байна...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна