Шар усны үерийн аюулыг маш их буюу 3.75 гэж үнэлжээ

Х.Есү
2024/03/12

Үерийн аюулын үнэлгээгээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг маш их, Багануур их, Хан-Уул, Баянгол дүүргүүд дунд гэсэн үзүүлэлттэй байна. 

Харин Багахангай, Налайх дүүрэг үерийн аюулын үнэлгээ бага. Гэвч нийслэлийн хэмжээгээр дундажлаж үзэхэд 3.75 оноо буюу “их” үнэлгээтэй гарчээ. 

Мөн 3947 обьект үерт өртөхөөр байгаа аж. Жилд 40 мянган иргэн хөдөө орон нутгаас шилжин ирж байгаа бөгөөд тэдний 75 хувь нь уулын ам, голын сайр гэх мэт үерийн эрсдэлтэй бүсэд суурьшдаг учраас үерт өртөх эрсдэл жил бүр нэмэгдэж байгаа талаар албаны хүмүүс мэдээллээ. 

Мөн үерийн аманд буусан 464 өрхөд нүүх мэдэгдэл хүргүүлээд байна. Үүний 150 нь Баянзүрх дүүрэгт оршин сууж байгаа бол 139 нь Чингэлтэй, 135 өрх Сонгинохайрхан, 40 нь Сүхбаатар дүүрэгт оршин суудаг байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна