Өчигдөр цагдаагийн байгууллагад Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 20:55 цагийн үед иргэн Ш /эр,23/ нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз Э /эр,27н/-тэй маргалдан зэвсгийн чанартай зүйл ашиглан биед нь гэмтэл учруулсан дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Тухайн мэдээллийн дагуу очсон цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдэл гаргасан тул Цагдаагийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.5 дахь хэсгийг үндэслэн тухайн этгээдийн үйлдэлд сануулга өгч, агаарт хий буудаж, тухайн этгээдийн аюултай үйлдлийг таслан зогсоож, саатуулсан ба хохирогчид эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна