Улаанбаатар-Хөх хот чиглэлийн галт тэрэгний зорчих тасалбарын хоёр талын тасалбарын үнэ 627,200 төгрөг гэв

Х.Батсайхан
2024/03/13

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс Улаанбаатар-Хөх хот чиглэлд аялах галт тэрэгний тасалбарын үнэ тарифын талаар тодруулга мэдээлэл өглөө.

Дээрх чиглэлд галт тэрэг аялахаар болсон мэдээлэл олон нийтэд хүрсний дараа “Тасалбарын 627,200 төгрөг байгаа нь үнэ хэтэрхий өндөр байна” гэсэн шүүмжлэл гарсан юм. Тэгвэл энэхүү үнэ нь хоёр талын аяллын үнэ бөгөөд нэг талдаа гэж тооцвол 313,600 төгрөг гэсэн мэдээллийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс өглөө. Өөрөөр хэлбэл, 627,200 төгрөг нь Улаанбаатар-Хөх хот-Улаанбаатар аяллын тасалбарын үнэ юм байна. 

Харин хүүхдийн тасалбарын үнэ хоёр талдаа 492,300 төгрөг аж. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна