ТЦА-наас замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор, өглөө, оройдоо ачлаалал ялгаатай байдаг замууд дээр зорчих хэсгийн эгнээний тоог нэмж, хасах зохицуулалтыг өчигдөр оройноос туршсан билээ. Туршилттай холбоотойгоор замын зарим хэсэгт түгжрэл нэмэгдэж, энэ нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Тиймээс энэ сэдвийг хөндлөө.
Шинэ туршилтын талаар жолооч нарын байр суурийг авч үзвэл шууд буруутгасан гэхээсээ илүү аль зам дээр хэрэгжүүлэхээ зөв тогтоож, өмнө нь турших ёстой байсан, мөн бэлтгэл ажил хангах шаардлагатай гэдэг санаа давамгайлж байна.
Тэгэхээр, түгжрэлийн шалтгааныг ажиглавал, шинэ зохицуулалтыг эхлээд хотын зах орчмын, өглөөдөө төв рүү, оройдоо зах руу чиглэсэн хөл хөдөлгөөн илт ялгаатай байдаг тодорхой замууд дээр хэрэгжүүлэх ёстой байжээ.
Жишээ нь, Геологийн төв лабораторийн уулзвараас 21 дүгээр хороолол, Ханын материал чиглэлийн зам, нөгөө талаасаа Гэсэр сүмээс Телевиз, Баянхошуу чиглэлийн замд энэ зохицуулалтыг хийхэд ялангуяа оройн цагаар маш үр дүнтэй. Өглөө захаас төв рүү хурдан очих ч төв зам тултал ачааллаа авсан хэвээр байх бол оройд зах руу чиглэсэн автомашинууд замдаа гэр, гэрийн зүг сарних учраас цаг хэмнэж чадна.
Хоёр дахь ажиглагдсан зүйл нь, энэ зохицуулалтыг хэрэгжүүлэхэд тодорхой бэлтгэл хийх шаардлагтйа юм байна. Түгжирч бухимдсан иргэдийн ихэнх нь туслах зам дээр байсан. Тэгэхээр, 3/1 зохицуулалтын үед туслах замаас гол замд нийлэх бололцоог хангах, замын урсгалыг тусгаарласан хаалтуудыг зайлуулах ажлуудыг зохион байгуулах шаардлагатай нь харагдлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна