ОХУ-ын Буриадын БНУ манай улсын малчдад зориулан сайхан сэтгэлийн хандив илгээхээр зэхжээ. Ерөнхийлөгч Алексей Цыденов нь ард иргэдэдээ хандан “Монголд цагаан, төмөр зуд болж, мал олон саяараа үрэгдэн, малчин өрхүүд хэдэн мянгаараа маш хүнд нөхцөлд ороод байна. Үлдсэн малыг авархад тэжээл хэрэгтэй байна” хэмээн уриалжээ.
Тэд эхний ээлжинд 8.5 мянган тонн тэжээлийн улаа буудай илгээхээр бэлтгэж байгаа бөгөөд ОХУ гаалийн татвар, нэвтрүүлэх горимыг хөнгөвчилж өгөх юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна