Гуравдугаар сарын 15-ны шөнө Дорнод аймаг, 20-ын толгой гэдэг газар зорчигч бие засахаар буух хооронд жолооч нь мартаад хөдөлсөн явдал болжээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл Мэдээллийн Төвөөс "Дорнод аймгийн цагдаагийн газраас уг иргэнийг гурван автомашин, 15 хүнтэй эрэн хайх ажиллагааг бусад байгууллагын алба хаагчдын хамт зохион байгуулж байна.
Одоогоор олдоогүй, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна" хэмээн мэдээллээ.
Машинаас үлдсэн эмэгтэй нь гар утас, гадуур хувцсаа машинд орхиж, буусан тул Матад 19.21 Сүмбэр Халх гол чиглэлд явж байхад таарч суусан бол 102, 89795993 94455993 дугаарын утсаар холбоо барина уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна