2024 оны 1 дүгээр улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 13-наас 15-ны хугацаанд амжилттай зохион байгуулж дууслаа. Нийслэлд хуваарийн дагуу зохион байгуулсан шалгалтад оролцохоор 1809 иргэн бүртгүүлсэн бөгөөд 1326 нь оролцсон юм. Шалгуулагчдаас ерөнхий мэдлэгийн шалгалтад 445, монгол хэлний шалгалтад 383, дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад 192 иргэн тус тус тэнцжээ. Улмаар 192 шалгуулагч буюу 14.5 хувь нь төрийн албаны нөөцөд бүртгэгдэх болзлыг хангасан байна.
Эх сурвалж: НИТХ-ын ХМТ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.107.51
Sumand 3 jil ajillasnii daraa ue shattaigaar tevd aimgaar damjuulan devshuulj ajilluulj bolohgui yuu
Хариулах