"Цэргийн баяр" тэмдэглэн архидаж, ой, 4 сартай хүүхдээ осгоожээ

Х.Батсайхан
2024/03/17

Цэргийн баяр тэмдэглэн архидан согтуурснаас үүдэлтэй гэмт хэрэг зөрчил, азгүй учралууд Цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна. 

Тухайлбал, өчигдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 08.38 цагийн орчимд Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст “Ой гарантай хүүхэд нас барчихсан юм шиг байна” гэх дуудлага, мэдээлэл ирсэн байна.

Дуудлагын дагуу тус мэдээллийг шалгахад Н нар нь цэргийн баяр тэмдэглэх нэрээр ахуйн хүрээнд архидан согтуурч, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулснаас 1 ой 4 сартай хүүхэд монгол гэрийн гадаа осгосон байдалтай хэвтэж байсныг олж, яаралтай эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамруулаад байна.

Иймд баяр тэмдэглэх нэрээр архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдэд учирч болзошгүй аливаа эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.155
    2024/03/17

    10 хоногийн дараа хариултаа нэхдэг энэ өдрийг хасьяаа, нэг бол мартын 8 ныг больёоо, нэг л их сэлэм жад барьсан нүүдэлчин алуурчны зураг бариаад л манай өвөө дэлхийн талыг гууссан тухай яриаад л., хэдэн цэргийн хүүхдүүд ёс бусаар амиаа алдаад л..

    Хариулах