НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт явагдана

Х.Есү
2024/03/18

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу гуравдугаар сарын 20-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

2024 оны хоёрдугаар сарын 1-29-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа гуравдугаар сарын 19-ний 23:59 цагаас өмнө бүртгүүлэхийг татварын байгууллагаас санууллаа. 

Сугалааны урамшуулалд: 

  • 3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/
  • 4 орон таарвал /40,000-100,000/
  • 5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
  • 6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
  • 7 орон таарвал /500,000- 10 сая/
  • 8 орон таарвал 5-30 сая төгрөг авдаг болсон билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна