“BRAVO CIRCUS 4”-ийн тайзнаа дуучин Мичидмаа, Энжи нар оролцоно

Х.Есү
2024/03/18

Bravo цирк дахин үзэгчидтэйгээ уулзахад бэлэн болжээ. Тодруулбал, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн монгол циркийн урлагийн сор болсон жүжигчид, хагас жарны дараа эх орондоо BRAVO CIRCUS 4-ийн алтан манежин дээр цуглаж байна. Тоглолт гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 6-ны хооронд монгол Бөхийн өргөөнд болно.

Тоглолтод:

-Циркийн олимп Monte Carlo-гийн Цомын эзэн, Нарны циркийн жүжигчин Э.Лхагва-Очир,

- Авьяаслаг Монголчууд шоуны шилдэг оролцогч Огторгуйн охид хамтлаг,

- БНСУ ын X Pole Dance тэмцээний алтан Медалийн эзэн А.Ариунболд,

- American’s GOT TALENT шоуны шилдэг оролцогч, генессийн 2 удаагийн амжилтын эзэн Strong Man Тулгаа,

- Долоон давхар, хоёр эргэлттэй үсрэлтийн дэлхийн рекордыг эзэмшигч, Олон Улсын циркийн алтан цомуудын эзэн, алдарт ЗОЛА БРОС хамтлаг

- Дэлхийн уран нугараачдын хатан "Tитэм"-ийн эзэд #X_ROSES хамтлаг болон, хөгжилтэй АЛИАЛАГЧ , СУРГУУЛЬТАЙ ДАЛМАНТИН-ууд мөн шинэ олон сюрпризтэйгээр эхлэхэд бэлэн боллоо

- Урилгаар үзэсгэлэнт МИЧИДМАА, ЭНЖИ нар BRAVO CIRCUS-н тайзнаа, анх удаа хамтран дуулна

- Тоглолтын хөтлөгч "Mr.Bravo" МУУГЗ Ч. ХАТАНБААТАР

- Ерөнхий найруулагч, МУУГЗ Д. ЗОРИГТ аж.

Тоглолтын хуваарь:

-2024 оны 03 сарын 29, 19:00

-2024 оны 03 сарын 30, 11:00 15:00 19:00

-2024 оны 03 сарын 31, 11:00 15:00 19:00

-2024 оны 04 сарын 01, 19:00

-2024 оны 04 сарын 05, 19:00

-2024 оны 04 сарын 06, 11:00 15:00 19:00



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна