“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны үзэсгэлэнт оролцогч М.Намууны онцлох БАРИМТУУД


“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны үзэсгэлэнт оролцогч М.Намууны талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Залуухан, халуухан артист М.Намуун буюу Namone архитектур мэргэжилтэй. 

Анх 2019 онд нэг, хоёр, гурав дууг зохиож байсан нь хит болсон. Дууны ая, үгээ өөрөө зохиодог.

Түүний цомгоос сэдэвлэн, түүнд зориулсан Намуухан хэмээн уран сайхны кино 2019 онд нээлтээ хийж байсан бөгөөд өөрөө гол дүрийг нь бүтээж байсан юм.

Түүний дараа “Нийслэл хүүхэн” кинонд дүрд тоглож байв.

 Намуухан зураг зурах, юм нэхэх дуртай. Өөрийнхөө гоёл чимэглэлийн ихэнхийг өөрөө хийдэг бүтээлч нэгэн.

Тэрбээр ямар ч сорилттой тулгарсан зоригтойгоор, тууштайгаар давж гарч ирсээр ирсэн байдаг. Тухайлбал, түүний зүүн, баруун чих дараалан сонсох чадвараа алдсан ч өөрийн итгэл, хичээл зүтгэлээр дахин уран бүтээлээ хийж эхэлжээ.

Намуухан “Дуу зохиох авъяастайгаа мэдсэнээс хойш илүү хөгжүүлж явахыг амьдралынхаа нэг зорилго болгосон” хэмээн онцолж байв.

Үзэсгэлэнтэй, авъяаслаг уран бүтээлч бүсгүйд амжилт хүсье.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна