“Цэргийн баярын бэлэг” буюу батлан хамгаалах салбарт дуулдсан хамгийн сайн мэдээ

Х.Батсайхан
2024/03/19

-Монгол Улс түүхэндээ анх удаа дотооддоо сум үйлдвэрлэнэ-

Монгол Улс түүхэндээ анх удаа сум үйлдвэрлэхээр болжээ. Батлан хамгаалах яамны харъяа “Зэв” бага бууны сумны үйлдвэр энэ оны эхний хагас жилд багтан масс үйлдвэрлэлээ эхлүүлэх болсон талаар эх сурвалж мэдээллээ.

Батлан хамгаалах салбарт цэрэг, зэвсгээс гадна зэвсгийн хэрэглэгдэхүүн болох сум чухал үүрэгтэй байдаг. Сумны үйлдвэрлэл, хангамж тухайн улсын байлдах чадварт маш чухал бөгөөд сум үйлдвэрлэдэггүйгээсээ болж буулт хийх тохиолдол түүхэнд олон гарч байсан билээ.

Монголчууд ч сумнаас болж олон гашуун ялагдал амсаж, буулт хийж байсан түүхтэй. Богд хаант Монгол Улсын үед явуулсан Таван замын байлдаанд сумны хангалтгүйгээс болж эзэлсэн газар нутгаа орхин буцсан түүхийг энд жишээлж болно. Тэгвэл Монгол Улс түүхэндээ анх удаа сум үйлдвэрлэхээр болоод байна.

БХЯ-ны харъяа “Зэв” үйлдвэр энэ оны эхний хагаст багтаан эхний бүтээгдэхүүнээ гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд 7,62х39 мм /Калашниковын автомат/, 7,62х51 мм /Умард атлантын цэргийн эвслийн гишүүн орнуудын зэвсэглэлд байдаг винтовын стандарт сум/ үйлдвэрлэх юм байна.    

Цаашдаа үйлдвэрлэлийн хүчин чадал, нэр төрлийг нэмэгдүүлэх боломжтой аж. Манай улсын зэвсэглэлд байгаа галт зэвсгийн сумны хадгалах хугацаа дуусаж, ашиглах боломжгүй болсон нь өөрсдөө үйлдвэрлэх шалтгаан болсон аж. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.167.254
    2024/03/21

    ХЭНТЭЙ БАЙЛДАХ ЮМ БОЛ ОО ?

    Хариулах
    • 202.9.46.153
      2024/11/02

      yadaj sport tamirchdiinxaa sumiig uildverledeg bolmoor bna

  • 103.57.95.76
    2024/03/20

    Бид сум байтугай юу ч хийж чадна . Бөх барилдаад морь уралдуулаад л яваад байвал юу ч хийж сурахгүй. Оюунлаг залуусаа дэмжиж ш/у нч эрдэмт мэргэдийнхээ үгийг сонс шүт ингэж л хөгжинө

    Хариулах
  • 103.57.95.12
    2024/03/19

    хугацаа дууссан гээд хаяхгүй биз дээ түххий эд болгоно биз дээ

    Хариулах