Хүний хувийн мэдээллийн нууцлалын ISO/IEC 27701:2019 стандартыг баталгаажуулсан Монголын анхны байгууллага боллоо

Х.Есү
2024/03/20

ХААН Банк Хүний хувийн мэдээллийн нууцлалын ISO/IEC 27701:2019 олон улсын стандартыг баталгаажуулсан Монголдоо төдийгүй дэлхийд анхдагч банк санхүүгийн байгууллага боллоо.

Итгэлцэл дээр оршин тогтнодог банкны салбарын хувьд харилцагчдынхаа мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах нь нэн тэргүүний зорилт байдаг. Энэ хүрээнд ХААН Банк харилцагчдынхаа мэдээллийн аюулгүй байдлын нууцлалыг хангахад чиглэсэн олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, хэрэгжилтийг тогтмол  сайжруулан ажилладаг билээ.

Хүний хувийн мэдээллийн нууцлалын аюулгүй байдлыг хангах ISO27701:2019 (Privacy Information Management) нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цогц стандарт бөгөөд энэхүү стандарт  шаардлагыг ханган үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн ажилласнаар ХААН Банк харилцагчийн мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг олон улсын стандартын дагуу хууль дүрмийн шаардлагад нийцүүлэн хамгаалж буйн баталгаа болж байгаа юм.

Монгол Улсад 2022 оны 5-р сарын 1-ний өдрөөс Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор ХААН Банк харилцагчдынхаа хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалах чиглэлд нэг алхам урагшилж, бусдадаа үлгэр жишээ болж буйн илэрхийлэл нь ISO/IEC 27701:2019 стандартыг хэрэгжүүлэн, баталгаажуулсан явдал юм.

                                                                Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна