Дорнодод сураггүй алга болсон иргэнийг эрэн хайж байна

Х.Есү
2024/03/21

Дорнод аймгийн Матад суманд алга болсон иргэнийг эрэн хайж байна. 

Тодруулбал, 

Дорнод аймаг, Матад сумын Буян-Өндөр багийн “Тархитын хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/-т гуравдугаар сарын 16-ны өдрийн 19:00 цагт иргэн Ц айлын гэрээс явганаар гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид Матад сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчидтай хамтран Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат иргэн Ц/48 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг гуравдугаар сарын 20-ны өдрийн 07:00 цагаас эхлэн  “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тосны 19 дүгээр талбайд 34 км-ын тойрогт зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 18:58 цагт түр зогсоосон. Гуравдугаар сарын 21-ний өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна