Хүүхдүүд "Номин Холдинг"-ийн шийдвэрт найдаж байна


Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, тодруулбал “Хүннү-2222” хороололд 3500 өрхийн 13000 иргэн оршин суудаг томоохон сууршлын бүс хэдий ч ерөнхий боловсролын нэг ч сургууль байдаггүй нь гачлантай. Харин тус бүсэд “Номин холдинг”-ийн эзэмшил бүхий 70.000 м2 газар байдаг бөгөөд хүүхэд багачуудын хүсэлтээр эцэг эхчүүд нь “Номин холдинг”-д хандаад байна. 

Ингэхдээ “Та бүхэн 70.000 м2 газраасаа аравхан хувийг буюу 7000 м2 газрыг нь өгнө үү, бид гэрийнхээ ойролцоо сургуульд явмаар байна” хэмээх утга бүхий хүсэлтийн дагуу 12000 хүний гарын үсэг цуглуулжээ. Нөгөө талаар Хотын дарга Х.Нямбаатар сургууль, цэцэрлэггүй орон сууцны хороололд анхаарал хандуулж, хувийн хэвшлийнхэнтэй тохиролцохоо мэдэгдсэн. Тэгэхээр нийслэлээс ч газар дүйцүүлэн авах зарчмаар газрыг шийдэж өгөх бүрэн боломжтой юм. 

Мөнхүү сургууль барих тендер зарлагдаж, компанийн нэр нь тодорчихсон юм. Одоо гагцхүү Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны хүүхэд багачууд “Номин холдинг”-ийн ах эгч нарынхаа шийдвэрийг хүлээн, тэдэнд найдаж сууна. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.27
    2024/03/24

    Их монгол төвийн гадна өвөл халтирч унаад маш их гэмтэж билээ. Маш их зардлаар эмнэлэгт үзүүлж харуулж эмчлүүлж билээ. Тэндэх явган замыг өргөн болгоорой, том самбартай цэцэг мандлархуу, шатархуу юмнуудаа авч явган зам хийгээрэй. Иргэд бид тохитой өргөн замаар алмаар бна ядаж.

    Хариулах
  • 139.5.216.227
    2024/03/22

    Орон сууц барих юм бол цэцэрлэг , сургууль барих ёстой биз дээ? ӨМНӨХ хотын захиргаа ажлаа хийдэггүй байсан. ОДООГИЙН хотын захиргаа хороолол% хотхон бүрд шаардлага тавих байх шүү. ТАВАН богдын ГЭРЛУГ хотхонд 920 айл байна. Цэцэрлэг, сургууль байхгүй. ХОТХОНД цэцэрлэг байгуулах боломжийн талбай олон байгаа боловч ЭЗЭД нь зарж, түрээслэхээс биш цэцэрлэг байгуулах дургүй байна. ХОТ энд цэцэрлэг байгуулж өгнө үү?

    Хариулах
  • 103.212.117.87
    2024/03/22

    Хурд компанийн барьсан барилгуудын зүүн талд ч газар бга энэ газарт бас сургууль цэцэрлэг барих хэрэгтэй бас ЭКО гэдэг мундаг компани газар дээрээ улсын сургууль барих л хэрэгтэй

    Хариулах
  • 139.5.218.49
    2024/03/21

    ТАВАН богдын ГЭРЛУГ хотхонд сургууль, цэцэрлэг байхгүй. Гэхдээ таван богдынхон 1-2 давхарын талбайг зарж, түрээслүүлж байна. ЭНЭ хотхонд 920 айл байгаа. ГЭРЛУГ хотхондоо ЦЭЦЭРЛЭГ нээж өгөхийг ТАВАН богдын эзнээс хүсэж байна.

    Хариулах