Булган аймаг, Хутаг-Өндөр сумын Хутаг багийн "Ацын бярвааз" гэдэг газар гуравдугаар сарын 21-ний өдрийн 20:00 цагийн орчим хоёр хүн “Сэлэнгэ” мөрнөөр мотоцикльтой гарч яваад голын мөсөнд цөмөрч иргэн Б уснаас эсэн мэнд гарч, иргэн Г живсэн тухай дуудлагыг мөн өдрийн 20:40 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 24 замыг туулан 21:25 цагт тухайн газарт очсон байна. Нөхцөл байдалтай танилцаж, тандалт хийгээд гуравдугаар сарын 22-ны өдрийн 06:00 цагт иргэн Г/26 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна