Есдүгээр ангийн сурагчид сургуулийнхаа арийн цэврийн өрөөнд зодолдож, нэгнийгээ гэмтээжээ

Т.Отгонсувд
2024/03/22

Цагдаагийн байгууллагад 2024.03.22-ны өдөр "Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо ерөнхий боловсролын .... дугаар сургуулийн есдүгээр ангийн хүүхдүүд манай ангийн хүүхдүүдийг зодсон" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. 

Урьдчилсан байдлаар есдүгээр ангийн нэр бүхий зарим сурагчид хичээлийн завсарлагаагаар ариун цэврийн өрөөнд анги ангиараа талцан үл ялих шалтгаанаар маргалдаж, сурагч "Ч" нар нь бусдын биед халдсан нөхцөл байдал тогтоогдож, насанд хүрээгүй хохирогч нарын биед учирсан гэмтлийн зэрэг учирсан эсэхийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч эмч томилон үзүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд сургуулийн захиргаа, багш, нийгмийн ажилтнууд ахлах ангийн сурагчдад үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын хор уршиг, гэмт хэрэг, зөрчлийн үр дагавар зэргийг сайтар ойлгуулах сургалт, хүмүүжлийн ажил, арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран үе шаттай тасралтгүй зохион байгуулахыг зөвлөж байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.59
    2024/03/25

    Энэ бичиж байгаа хүн Монгол хэлээ , Монгол бичигээ сайн сурах хэрэгтэй байна даа.....Монгол хэл минь сүйрэх гэж байна даа...

    Хариулах
  • 66.181.176.27
    2024/03/24

    Сурах үнэхээр сонирхолгүй, эсвэл ахуй амьдралаа залгуулж дүү нараа хардаг гээд зарим хүүхдүүд ахлах ангидаа хичээлээ маш их тасалдаг юм бна лээ. Тэднийг бүрэн бус дунд боловсролтой болгоод хичээлээс нь гаргаж байвал таарна. Бас маш их хүмүүжилгүй дээрэлхүү хүүхдүүд эр эмгүй байдаг тэднийг аль ч сургуульд шилжүүлж авдаггүй баймаар юм.

    Хариулах
  • 103.57.92.191
    2024/03/24

    Ядаж бичиг үсэг тайлагдсан, зөв бичиж чаддаг хүнийг ажиллуулаачээ Zuv сайтаа кк

    Хариулах