Т.Батцогт: Улаанбаатар хотыг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөөний саналаа намын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар хүлээлгэн өглөө

Zuv.mn
2024/03/22

Сонгуулийн тухай хуультай уялдуулан намууд 2024 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулж буй.
АН-ын хувьд салбар бүрийн мэргэжлийн байгууллагууд болон намын дотоод бүтэцүүдээсээ мөрийн хөтөлбөрийн санал авч олон талын оролцоо, төлөөллийг хангаж байгаа юм.
Нийслэлийн АН өнөөдөр намын дарга Лу.Гантөмөрт 2024 оны УИХ-ын сонгуульд АН-ын оролцох мөрийн хөтөлбөрт тусгуулах "Улаанбаатар хотын асуудлуудын хүрээнд хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөний санал"-аа хүлээлгэн өглөө.
Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт: Улаанбаатар хотын хөгжлийг бид үндсэн 5 чиглэлээр тодорхойлж байгаа. Үүнд “Дагуул хот, хотын тэлэлтийн бодлого, Түгжрэлийн цогц менежмент, Гэр хорооллын хөгжил-Утаагүй шийдэл, ӨЭМТ- үүдийн менежмент, барилгын шийдэл, Хүүхдэд ээлтэй хот зэргээр тодорхойлон, гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачидтай хамтран төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна