АТМ эвдсэн сэжигтэнг эрэн сурвалжилж байна

Х.Есү
2024/03/23

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2024.03.23-ны 02:43 цагийн үед "АТМ буюу банкны бэлэн мөнгө авах автомат машин эвдсэн" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Шаардлагатай хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 20 гаруй насны, цагаан подволк, хар бараан өнгийн малгайтай цамцтай, 170-175 см өндөр нуруутай эрэгтэй хүнийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байна.

ус халаагч ба бичвэр нарын зураг байж магад

Иймд сэжигтэй этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар болон 94945419, 88220034 дугаарын утсанд ирүүлж хамтран ажиллахыг хүсье.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна