Дэлхийн хамгийн алдартай амьтны хүрээлэнгүүдийн нэг болох Чехийн нийслэл Прагийн амьтны хүрээлэн Монголын ан амьтантай хэсэг тохижуулжээ. Хүрээлэнгийн 93 дахь улирлын нээлт өнгөрсөн бямба гарагт болсон бөгөөд энэ үеэр Монголын буланг нээх ёслол давхацсан байна. Нээлтэд тус улсын Ерөнхийлөгч Петр Павел, БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ нар оролцсон аж.
Тус амьтны хүрээлэн монголын тахийг сөхөж сөнөхөөс аварч үлдэхэд их үүрэг гүйцэтгэсэн гэдгээрээ манай улстай нягт харилцаатай байдаг юм.
Прагийн амьтны хүрээлэнгийн Монголын ан, амьтдын буланд монгол тахь, мануул зэрэг амьтдаас гадна домогт олгой хорхойн танилцуулгыг ч байршуулжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна