"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ ажилчдынхаа усанд ордог өрөөнд камер байршуулсан” гэх мэдээлэл гуравдугаар сарын 14-нд цахим орчинд цацагдсан.
Цагдаагийн байгууллагаас цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, тухайн хяналтын камер нь ажилладаггүй, ажилчдыг тухайн өрөөнд хог болон бусад эд зүйл хаяулахгүй байх зорилгоор байршуулсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байна.
Иймд 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан (зөрчлийн шинжгүй) үндэслэлээр гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна