Нийслэлийн нийтийн эзэмшлийн авто зам, гудамж талбайн цас цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компани болон гэрээт аж ахуй нэгж, байгууллагууд авто зам, гудамж талбай, уулзвар, замын өгсүүр, уруу хэсэгт тусгай зориулалтын бодис, давс цацаж, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна.
Тухайлбал,
Нийслэлийн хэмжээнд нийт 465 албан хаагч тусгай зориулалтын 52 машин техниктэйгээр ажиллаж байгаа бөгөөд зам талбайн цэвэрлэгээ, давс, бодис цацах ажил үргэлжилж байна.
Ташрамд, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хот, нийтийн аж ахуйн ажил болох цэвэрлэгээ үйлчилгээ, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн арчилгааны ажлууд дүүргүүдэд шилжсэн. Энэ хүрээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын цэвэрлэгээ, үйлчилгээ, ногоон байгууламж хариуцсан 379 албан хаагч, 68 машин механизмыг дүүргүүдэд хуваарилан, шилжүүлсэн юм. Хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүргүүдэд шилжүүлснээр хариуцсан ажлаа илүү шуурхай зохион байгуулах, хяналт тавих, хариуцлагыг сайжруулах нөхцөл, боломж нэмэгдэж буй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.182.178
40 тн бодис цэвэрлэх байгууламжийн 20 хувь ил жорлон Туулруу цас хайлангуут цутгана Орхон Сэлэнгийнхэн ундны усанд хэрэглэнэ Голууд өтнө Ийм хувь заяаг ер харахгүй юм аа
Хариулах