Монголчууд Тайландад халаасны хулгайн бүлэг үүсгээд баригджээ

Zuv.mn
8 цаг 13 минутын өмнө

Тайландын Цагдаагийн газар халаасны хугайгаар дагнаж ажилладаг бүлэглэлийг өнгөрсөн долоо хоногт баривчилжээ. Нийт таван хүнийг баривчилсан бөгөөд тэд бүгд Монгол Улсын иргэд болохыг тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Уг бүлэглэл Бангкок болон Паттайяд гэмт хэргээ үйлддэг байжээ.  Бүгдийнх нь визийн хугацаа дууссан, нэг нь тус улсын хар жагсаалтад орсон хүн байсан гэж e.vnexpress.net цахим хуудаст бичсэн байна.  

Паттаяд амарч явсан хятад жуулчин эмэгтэй энэ сарын 11-ний өдөр Паттаяд амарч явахдаа 21,000 юань, 1800 баттай гар цүнхээ хулгайд алдсан гэсэн гомдлыг Цагдаагийн байгууллагад өгч, уг гомдлын дагуу мөрдөн шалгалт явуулан, ням гарагт  дээрх этгээдүүдийг барьсан аж. Тайландын Эрүүгийн хуульд халаасны хулгайн үйлдэлд гурван жил хүртэлх хугацаагаар хорих, 60,000 батаар торгох шийтгэл ногдуулахаар заасан байдаг аж. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.232
    2024/03/28

    Бид энэ худалч хулгайч нараасаа яаж салах вэ таминь ээ

    Хариулах