"Найрамдал" зуслан 3.8 тэрбум төгөргөөр дулааны цехээ шинэчилжээ

Zuv.mn
4 цаг 37 минутын өмнө

Олон улсын хүүхдийн "Найрамдал" зуслан өнгөө засаж, шинэ бүтээн байгуулалтууд хийжээ. Тухайлбал, төрийн болон хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын санхүүжилтээр хүүхдийн хөгжлийг дэмжих танхимтай болж, төв байраа 4.5 тэрбум төгрөгөөр зассан байна. Түүнчлэн 3,8 тэрбум төгрөгөөр дулааны цехээ иж бүрэн шинэчилжээ. Энэ жил мөн ХНХ-ын сайдын багцаас нийт 2.1 тэрбум төгрөгөөр хүүхэд тээврийн автобусныхаа паркийг шинэчлэх аж 


Харин Хөгжил мэдээллийн ордон, Хараацай театрын дээвэр болон фасад иж бүрэн засвар, "Сансар", "Сэтгэмж" хотхон, Зуны гуанз, Уран бүтээлчдийн ордны дээвэр засвар, амралтын төв байрны 200 хүүхдийн иж бүрэн тавилгыг солих хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна