82 настай эрэгтэйг сураггүй алга болсноос хойш 3 сарын дараа ар, гэр нь Онцгой байдлын газарт ханджээ


 Завхан аймгийн Алдархаан суманд иргэн Г нь 2023.12.09-ний өдөр тус сумын Алдар багийн “Баруун хайрхан” гэдэг газар айлд хонож байна гэж мэдэгдсэнээс хойш сураггүй байгаа тухай дуудлагыг 2024.03.25-ны өдрийн 13:30 цагт ОБЕГ хүлээн авчээ. 

Тус аймгийн Цагдаагийн газраас эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах хүсэлтийг хүлээн авсаны дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид аймгийн Цагдаагийн газрын алба хаагчидтай хамтран иргэн Г/82 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 03.27-ны өдрийн 11:15 цагаас эхлэн Алдархаан сумын Алдар багийн “Зүүнхайрхан”, “Баруунхайрхан” ууланд 20 км газрыг явганаар болон автомашинтайгаар зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 20:02 цагт зогсоосон. 03.28-ны өдрийн 09:00 цагт эхлүүлсэн. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна