Гал түймэр унтраах аврах ангиудын салааны захирагч нарын бүсийн сургалт Дундговь аймагт болж байна

С.Гандэлгэр
2024/03/28

Онцгой байдлын байгууллагын 2024 оны сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар өмнөд бүсийн аймгуудын Гал түймэр унтраах, аврах ангиудын салааны захирагч нарын сургалтыг Дундговь аймагт зохион байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Салааны захирагч нарын манлайлал, ур чадвар, үр дүн, албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа сургалтыг Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэр унтраах, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд удирдаж, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн гал түймэр унтраах аврах ангиудын 30 гаруй салааны захирагч оролцож байна.

Сургалтыг өнөөдөр танхимын хэлбэрээр зохион байгуулах бөгөөд маргааш буюу 29-ний өдөр төрөл бүрийн гал түймрийг унтраах ажиллагааны дадлагаар үргэлжлэх юм. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна