2024 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Баянхонгорын Богдод 82 настай эмэгтэй малдаа яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг 27-ны өглөө Онцгой байдлын газарт өгсөн байна. Дуудлагын дагуу тус сумын мэргэжлийн ангийнхан орон нутгийн иргэд малчин 82 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан аж.
Өчигдөр харин Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас "82 настай эмэгтэй малдаа яваад сураггүй алга болсон. Тухайн үед шороон шуурга шуурч байсан тул айлд хэсэг байж байгаад өөрөө гэртээ эсэн мэнд ирсэн байсан" гэж мэдээлэв.
Өнөөдөр III/29-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр ялимгүй цас, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, дөрөвдүгээр сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 31-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.144
Мододец
Хариулах