12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгын шүүх хурал хойшиллоо

Zuv.mn
2024/03/29

Нийслэлийн прокурорын газраас 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас бага насны хүүхдийг такси үйлчилгээнд явж байгаа мэтээр хууран мэхэлж машиндаа суулган хүчээр авч явж хүчиндэн, улмаар гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь насыг нь хохироосон Г.Г-д холбогдох хэргийг энэ оны хоёрдугаар сард яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

2024 оны гуравдугаар сарын 19-нд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, хэргийг гэм буруугийн хуралдаан руу шилжүүлэн, хурлыг өнөөдөр 09.00 цагт Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр товлосон. Гэвч хохирогчийн талаас өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул дөрөвдүгээр сарын 16-ны 09.00 цаг хүртэл шүүх хурлыг хойшуулуулах шийдвэр гаргалаа.

Прокуророос Г.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн

  • 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/,
  • 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/,
  • 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна