Засгийн газар импортын гурил, тэжээлийг татвараас чөлөөлөх шийдвэр гаргаж, энэхүү шийдвэрээр боловсруулсан хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр дэмжээд байгаа билээ.
Засгийн газраас дээрх шийдвэрийг гаргахын өмнө Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан сайд гурилын үнэ нэмэгдсэнд үйлдвэрүүдийг буруутгасан мэдэгдлийг удаа дараа хийсэн байдаг. Мөн газар тариалангийн чиглэлээр ажилладаг “Ургац хүдэр” ХХК-ийн захирал Л.Цандэлэг “Гурил үйлдвэрлэгчдийн шуналаас болж гурилын үнэ жил ирэх тусам нэмэгдээд байна. 500 төгөргөөр буудай авчихаад 5-6 нугалдаг” гэж мэдэгдсэн нь олон нийтийн зүгээс гурилын үйлдвэрүүдийг чиглэсэн шүүмжлэл өрнүүлэхэд хүргээд буй.
Тэгвэл “Алтан тариа” ХК-ийн захирад П.Цэнгүүн Л.Цандэлэг, Д.Амарбаясгалан нарыг шүүхэд өгөхөөр болжээ. Тэрбээр “Өмгөөлөгчтэйгээ зөвлөсний үндсэн дээр худал хуурмаг тарааж компанийн болон миний нэр хүндэд халдсан энэ хоёр хүнийг эхний ээлжинд шүүхэд өгөхөөр шийдлээ. Шүүх дээр уулзацгаая. Баримтаа бэлдээрэй” гэж твиттер хуудсандаа бичсэн байна.
Тэрбээр төрөөс газар тариалан, гурил үйлдвэрлэлийн салбарт олгодог хөнгөлөлт эдэлдэггүй, хөнгөлөлттэй зээлд хамрагддаггүй гэдгээр танигдсан нэгэн бөгөөд бусад эздийг бодвол шүүхэд өгөх хамгийн боломжтой хүн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.119.224
Алтан тариа улсын үйлдвэр байсан тухайн үeд ямар үнээр худалдаж авчихаад одоо томроод байгаа юм бэ шалгах ёстой
Хариулах66.181.178.122
ГУРИЛАН ДУНДУУР ТУУЧСАН ГЭЖ "ХОЖДЕНИЕ ПО МУКАМ " ГЭДЭГ ОРОСЫН СОНГОДОГ ЗОХИОЛЫГ ОРЧУУЛСАН БАЙДАГ ХАРИН ОДОО Л ЭНЭ ОРЧУУЛГА САЯ АГУУЛГАТАЙГАА ТААРЧ байх шиг.
Хариулах66.181.178.122
гурилын асуудлаар энэ гурван хүнийг өгөх юм уу. эсвэл нэг хүн нь нөгөө хоёроо өгөх юм уу
Хариулах139.5.217.127
ГУРИЛ ҮНЭХЭЭР ҮНЭТЭЙ БАЙГАА БҮХ ГУРИЛАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ МАШ ӨНДӨР БОЛСОН ШҮҮ. ЗҮГЭЭР Л АТАР ТАЛХ 2500 төг гээд боддоо ЦЭГҮҮН ГУАЙ БИТГИЙ ХУЦ
Хариулах103.57.95.44
цэнгүүн монголын ард түмний дайсан
Хариулах103.57.93.110
Энэ балай юу гээд байна аа согтуу байгаа юм уу хэдхэн сарын өмнө хэлснээ мартчихжээ Бид ч одоо сайхан орос гурил иднэ дээ
Хариулах202.179.26.86
Цэнгүүн гэх ард иргэдийг хайр найргүй шулдаг хулгайчийг цагдаа тагнуул шалгаж яллах ёстой байх. Ямар том амьтан бэ шулж олсон мөнгө нь багтаж ядаад байгаа юм байна Болорчулуун гэх сайдыг бас шалгуул
Хариулах202.72.240.53
даварчихсан гаруудыг татаад унагчих
Хариулах