УИХ-ын гишүүн Б.Саранчимэг "Нийслэлийн эмэгтэйчүүдийн холбоо"-ны тэргүүнээс чөлөөлөгдөнө

Zuv.mn
2024/03/29

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Нийслэлийн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний ажлаа өнөөдөр хүлээлгэж өгөхөөр болжээ. Холбооны тэргүүлэгчдийн хурал өнөөдөр товлогдсон бөгөөд хэлэлцэх гол асуудал нь дээрх байх аж. Тэрбээр ийнхүү их хурлаар биш, Тэргүүлэгчдийн хурлаар ажлаа хүлээлгэж өгч байгаа тул орны хүн байхгүй, түүнчлэн хийсэн ажлын тайланг их хурлаар хэлэлцүүлэх ёстой гэдэг байдлаар шүүмжлэл гарч байгаа гэнэ.

Б.Саранчимэг гишүүн ирэх сонгуульд говийн бүс буюу Өмнөговь, Дорноговь, Дундговьд нэр дэвших тул сонгуульт ажлаа хүлээлгэж өгсөн гэсэн мэдээлэл байна. Тэрбээр өмнө нь Нийслэлээс УИХ-д сонгогддог байсан билээ.  



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.242.243.254
    2024/03/30

    эд ямар олигтойдоо хулгайгаар амиа зогоож бвал гэж эдний аав ээж гэж ямар лаларууд бсан бол

    Хариулах
  • 188.33.226.126
    2024/03/30

    Энэ нөгөө газрын хулгайч Наранхүүгийн эгч биздээ...хулгай луйвраас нь хамгийн их завшсан авгай

    Хариулах