Гадны мэдээ мэдээллийн агентлагууд хоёр өдрийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдыг АНУ-ын Нью-Йорк хотод тансаг зэрэглэлийн хоёр орон сууц худалдаж авсан гэх мэдээллийг нэг өдөр нэг цагт зэрэг шахуу цацав.
Хэвлэлийн хуудсыг эргүүлж, он цагийн түүхийг сөхөж харвал, сүүлийн жилүүдэд гаднын хэвлэлд бичигдсэн Монгол Улстай холбоотой мэдээлэл дунд Сү.Батболдын талаар цөөнгүй мэдээ гарчээ. Англид байр худалдаж авсан, оффшор данстай гэх мэдээг гаднын хэвлэлүүд 2016 оноос хойш үе үе давтамжтайгаар дэлгэж, түүнийг нь дотоод хэвлэлүүд шүүрэн авч улстөржиж ирсэн.
Мэдээлэл гарч ирж буй цаг хугацааны давтамжийг харвал Монгол Улсын Их Хурлын сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэж байдаг нь сонирхол татна. Цаашилбал, үүний цаана тусгаар тогтносон улс орны сонгуульд гаднын хэвлэлүүдийг ашиглаж буй ноцтой асуудал ч цухалзаж буйг ажиглаж болохоор.
Нэг жишээ дурдъя, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Нью-Иоркийн шүүх Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдын оффшор дансны асуудлыг “Эрдэнэт” ТӨҮГ, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гомдлоор шалгаж байгаа тухай дуулиан дэгдэж байв.
Гэвч хоёр сар үргэлжилсэн энэ дуулианд цэг тавигдсан. Монгол Улсын иргэн, “ЭмДиЭс энд Хаанлекс” ХХН-ийн удирдах ажилтан Ж.Майзориг тэргүүтэй нөхөд 492 хуудас гүтгэлэг цуглуулан өндөр төлбөртэй, АНУ-д төвтэй хуулийн фирмд өгсөн.
АНУ-руу ниссэн гэх гүтгэлэгт Нийслэлийн Прокурорын газрын Орлогч прокурор хүртэл оролцсон болох нь илэрч байв. Дэлхийн нэр хүнд бүхий хуулийн фирм ийнхүү төлбөртэй л бол мэдээллийг нягтлалгүйгээр түгээдэг болохоо харуулсан.
Одоо дэгдээд буй дуулиан ч дээрх технологийн үргэлжлэл болох нь тодорхой байх шиг. Тухайлбал, Сү.Батболд Нью-Йорк хотод тансаг зэрэглэлийн хоёр ч орон сууц худалдаж авсан болохыг мэдээлсэн гэх АНУ-ын эрх баригчид мэдээллээ нотолсонгүй.
Өнөөдөр АТГ болон цагдаагийн байгууллага, мөрдөн байцаах газруудад Сү.Батболд гэдэг улстөрчтэй холбоотой ямар нэгэн хэрэг шалгагдаагүй байна.
Эндээс Сү.Батболдын хууль бус байрууд Нью-Йорк хотод байдаг бол нотлох баримтыг яагаад Монгол Улсын хууль хяналтын байгууллага, АТГ, УЕП, Мөрдөн шалгах тусгай албадад өгөөгүй вэ гэдэг асуулт гарна.
Хамгийн түрүүнд хянаж, шалгах ёстой газарт мэдэгдэх ёстой атал яагаад хэвлэл мэдээллээр түрүүлж цацаад байна вэ гэдэг сонин. Арай барууны орнууд, хэвлэл мэдээллүүд нэг улсын дотоод хэрэгт оролцоод байгаа юм биш биз?
Зуун жилийн өмнө Монголын улстөрчдийн хувь заяаг харь оронд шийддэг байсан бол одоо дахин гадаадад шийддэг болж, байр сууриа өөрчилж байгаа юм биш биз. Барууны хэвлэлд гарсан болгон үнэн байдаг хэрэг үү гэсэн олон асуулт дээрх хэрэг явдлыг даган гарч ирж байна.
Бид яг одоо дэлхийг хамарсан үзэл суртлын томоохон дажин дунд амьдарч буй. Дэлхийн дэг жаягт гарч буй өөрчлөлтийг дагасан талцал хуваагдал, тэнцвэргүй мэдээллүүд гаднын хэвлэлүүдээр өдөр бүр цацагдаж байгаа.
АНУ, Хятадын худалдааны тэмцэлээс эхлээд НАТО, БРИКС-ийн байр сууриуд, Орос-Украины нөхцөл байдлыг өгүүлсэн мэдээллээс үнэнийг хайхад бэрх болсон. Хэвлэлүүд өмнөхөөсөө илүү үзэл сурталжиж, нийгэм, улс төрийн хагаралыг дэвэргэж, худал мэдээлэл тараах эх үүсвэр болох нь түгээмэл ажиглагдах болсныг мөн хэлэх хэрэгтэй байх.
Иймэрхүү хэт нэг талыг барьсан баригдмал мэдээлэлд зөвхөн монголчууд л итгэж суугаа юм биш биз. Хил давуулан шидсэн чулуу, хуучирсан, олон нийтэд ил болсон технолгийг дахин дахин ашиглах сонирхол хэнд байна вэ. Барууны хэвлэлд гарсан бүхэн үнэн гэдэгт хэдий болтол итгэх вэ? Аливаа асуудал, элдэв мэдээллийг дагаж хошуурахын өмнө хувийн зүгээс ингэж “тестэлж” үздэг болчихвол бид худал мэдээлэлд тархиа угаалгахгүй. Талцал туйлшралын золиос болохгүй сэн.
Эх сурвалж: Өглөөний сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.161.242.154
Америк ах нар нь энэ Сү-гээ хэзээ ч гүтгэж гүжирдэхгүй. Сү хулгай дээрэм тонуулаа хийхгүй л бол амьд явах боломжгүй болчихсон юм уу хаашаа юм бэ. Энд хөархийг гүтгэлээ ч гэх шиг их уянгалцгаажээ. Нэртэйгээр Монголчууд намайг хорлож Америкийн прокуроруудад захиалга өгч дэлхий даяар намайг шившиглэж байна гээд зарлачихмаар юм. Энэ асуудлыг нэр төрд халдсан гээд шүүхдэхийг нь харах юмсан. Америкийн шүүхэд нэр төрд халдлаа гэж зарга мэдүүлбэл мөнгөн дүн тавьж нэхэмжлэл гаргадгийг эрх биш мэдэж байгаа байлгүй дээ
Хариулах103.212.118.16
Сонгууль ойртохоор л энэ хүнийг элдвээр гүтгэж жонхуурч өгдөг болсон байна.
Хариулах103.212.118.16
Одоо хүмүүс ийм ямарч баримтгүй худал мэдээлэлийг тоохоо байсандаа.
Хариулах103.212.118.16
Тэр Америкийн хуулийн байгууллагын шийдвэр гэж байна уу? Байхгүй бол тэгээд л мөнгө зарсан худал гүтгэлэг шүү дээ!
Хариулах172.252.89.36
Номхон тэмээг ноолоход амархан гээд одоод гадаадад хүртэл харлуулах ажиллагаа явуулдаг болж. Цаг хугацаа бүхнийг харуулнаа энэ гүтгэлгүүдийг сайн няцаагаарай!
Хариулах37.19.195.80
Өрсөлдөгчөө намнах гэж гадаад руу хэдэн төгрөгөө урсгаад л байх юм үр дүн юу вэ??
Хариулах103.57.93.110
Худал бол манай их хурал дуугай л байгаад байдаг нь зөв үү. Төрийн түшээг гүтгээд байхад аа дугармаар л юм
Хариулах202.126.88.91
Булавч бултайж даравч дардайж байна Сү-гийн троллуудаа. Холбооны прокуроос гаргасан мэдэгдлийг CNN, BBC дамжуулжээ. Тэд бол сү байтугайг нь шүүдэг улс шүү. Нүгэл нүдээрээ цувах цаг ойртож байна даа гэж..
Хариулах122.201.31.133
troll bishee. bi Batbold gedeg huniig meddeg hun bna aa.
202.55.188.97
Үнэхээр хэвлэл худлаа бичдэг юм байна гэдгийг мэдэрлээ
Хариулах162.251.147.23
Жонхуугийн энэ арга ч явахаа байж дээ
Хариулах66.181.182.193
Сүү...Зориг асанг нухсан хэрэг ... сонгууль болоход л гараад ирдэг тээ!
Хариулах202.179.21.207
Сонгуулийн өмнө Сү гэдэг сунгаа явагддаг юмуу
Хариулах202.55.184.252
Songuuli duhuhoor l Su bair geel neg yum yadargaa boltol garah yum, hend ch sonin bish, yaanuu iinuu, mongol hun gadaadad bairtai baij bdogguimuu, gadaadiinhand yamar hamaa bnaa bsan ch , ene hun ch in businessman bsan
Хариулах202.55.188.92
Сү-гээс өөр балбачих хүн үеэ өнгөрөөсөн тэндэнд байхгүй бололттой.
Хариулах66.181.185.130
Сонгууль болгоноор өрсөлдөгч нар нь л энэ хүнийг худал гүтгэж, улс төрийн оноо цуглуулах гэж оролдох юмаа.
Хариулах146.70.55.244
Монголд эртнээс том том бизнес хийсэн хүнд тийм хэмжээний мөнгө байгаа байх өө. Том улс төрч болхоор гадна, дотнын өрсөлдөгчид нь зүгээр байлгадаггүй бололтойдог
Хариулах124.150.139.44
Ер нь тусгаар Монгол Улсын хэрэгт гаднаас нөлөөлөөд удаж байгаа юм биш үү!
Хариулах178.239.173.50
Сонгууль дөхөөд СҮ гэдэг чөтгөр гарч ирдэг нь бичигдээгүй хууль боллоо шүү одоо итгэх хүн ч байхгүй болсон биз ээ.
Хариулах45.117.35.9
Uneeen mongoliin uls turchiig americad shuuh yum uu
Хариулах