Өмнөговь аймгийн замд осолдсон автобусны жолооч нас барлаа

Х.Есү
2024/03/29

Өмнөговь аймгийн замд 38 зорчигчтой автобус осолдож, зорчигчид хүнд бэртсэн. Тэгвэл автобусны жолооч нар барсан гэсэн мэдээ эх сурвалжаас ирлээ. 

Тодруулбал, Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 38 зорчигчтой автобус өнөөдөр өглөөний 09 цагийн үед ачааны машинтай мөргөлдсөн байна. 

Ослын улмаас бэртэж гэмтсэн хүмүүсийг Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт өнөөдөр 10 цагт хүргэжээ.

Эмнэлэгт хүргэгдсэн иргэдийн 18-ынх нь биеийн байдал хүнд хэлбэрээр бэртсэн бол таван иргэний биеийн байдал маш хүнд буюу хавсарсан бэртэлтэй, хугаралтай байгаа бол бусад хүмүүсийн гар, хөл, нуруу хугарчээ.

Уг осолтой холбогдуулан Улаанбаатар хотоос Төв аймаг руу нэмэлт хүч болж, Гэмтэл согог судлалын үндэсний төв, "Мөнгөн гүүр" эмнэлгийн эмч нар очсон байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна